Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Форбес сэтгүүл Монгол Улсыг шуурхай ажиллаж байна гэж онцоллоо
4 жил өмнө   1411

Корона вирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Монголын Засгийн газрын үйл ажиллагааг олон улсын нэр хүндтэй Форбес сэтгүүлийн цахим хуудаст нийтлэл болгон дэлгэрэнгүй мэдээлжээ.

Энэхүү мэдээлэлд "Хятадтай хиллэдэг Монгол Улс энэ вирусын тархалтын  зэрэг өндөртэй орны тоонд орж байгаа ч одоогоор 4-хөн тохиолдол бүртгэгдээд байна. Анхны вирусын тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн бөгөөд Франц улсын иргэн байсан юм.

Энэхүү Францын иргэнтэй хамт байсан 207 хүнээс шинжилгээ авахад вирусын тохиолдол илрээгүй юм. Монголын Засгийн газар вирусаас урьдчилан сэргийлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд анхны вирусын тохиолдол илэрсэн Франц улсын иргэн “Анх-Отгон” гэдэг нэрийг олон нийт өгөөд байна" гэж дурьджээ.

Уг нийтлэлд вирусаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Монгол дахь гадаадын Элчин сайдын яамд хэрхэн ажиллаж байгаа тухай, вирусын тархалттай өндөртэй улсаас монголчууд иргэдээ эх орондоо авчирч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.  

Нийтлэлийг энд дарж уншина уу   

  А.САЙХАНЗАЯА

Форбес сэтгүүл Монгол Улсыг шуурхай ажиллаж байна гэж онцоллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Zoloo [103.229.122.28] 4 жил өмнө
    Unheer sain ajillaj bgaag bid baituigai delhii medej baigaa