Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Монголд коронавирусийн ТАВ дахь тохиолдлыг бүртгэлээ
5 жил өмнө   895
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
 
Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэнээс Коронавирусийн халдвар илэрсэн билээ. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр халдварын бас нэгэн тохиолдол бүртгэгдлээ.
 
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:"Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Тус иргэн Итали улсаас ирсэн Монгол улсын иргэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна.  Өчигдөр халдвар илэрсэн зорчигчоос хол сууж байсан. Ойрын хавьтал биш гэж үзэж байна. Итали, Иран, Солонгосоос ирж буй зорчигчдоос шинж тэмдэг илрээгүй байсан ч ХӨСҮТ-д тусгаарлаж оношилж байгаа" гэлээ.
Монголд коронавирусийн ТАВ дахь тохиолдлыг бүртгэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [203.91.115.54] 5 жил өмнө
    Gomdmoor yumaa.Eleg negt ahan dvvsee oruulahgvi baihiin argagvi ch huwi hvnii uhamsar baimaar yumdaa.Engiin neg uwchin bishdee.