Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн талаар хэлэлцэнэ
4 жил өмнө   413

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, 12 асуудал хэлэлцэж байна.

 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай, Дүрэм шинэчлэн батлах, Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

 

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэм, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид хэрэгжүүлэх зарим ажлын талаар хэлэлцэх аж.

 

Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн талаар хэлэлцэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0