Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Амны хаалтаа ил задгай хаяж байгаа нь өвчлөл тархах өндөр эрсдэл үүсгэж байгаа гэдгийг сэрэмжлүүллээ
4 жил өмнө   356
Эрүүл мэндийн яамнаас “CОVID19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 
 
Өнөөдрийн байдлаар Дэлхийн 166 улсад “COVID19” өвчлөл тархсан байна. Европын зарим орнуудад гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, эмнэлгийн байгууллагууд тусламж үзүүлэхаас татгалзаж байна. Харин нь Ухань муж короновирусын халдварыг хяналтдаа авч чаджээ. 
 
Монгол улсын хувьд иргэд бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж байгаа ч гудамж талбай амны хаалтаа ил задгай хаяж байгаа нь өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүллээ. 
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр 2775 хүн ажиглалтад орсноос 1706 хүн эмчийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Станбул-УБ чиглэлээр 200 хүн иржээ. Жаргалант, Асралт мед эмнэлэгт тусгаарлалтын ажиглалтад авсан гэдгийг хэллээ. 
 
Тэрбээр “Станбул-УБ чиглэлийн нисэх тусгай үүргийн онгоцоор тархи зүрхний эмгэгтэй хүүхэд Станбулын онгоцоор ирээгүй. Түүнчлэн иргэд Сэлэнгэ Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор иргэд орж ирж байгааг мэдээлэв. 
Эмнэлгүүдийн бэлэн байдлыг бүрэн хангаж байна. Ачаалал ихэсвэл Арьс судлалын үндэсний төвд 107 ор бэлтгэсэн. СХД, Чингэлтэй, Багануур, Налайх эмнэлгийн ор чөлөөлж нийт 700 ор гаргах боломжтой гэж тооцсон. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хуралдуулахаар төлөвлөсөн. 
 
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалтад оролцсон. Бид эмч мэргэжилтнүүдээ зөв байршуулахад анхаарч байна. Эмчилгээний хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНХАУ-тай ижил эмчилгээг хийж байна” гэлээ.
 
А.ЦЭЛМЭН
 
Амны хаалтаа ил задгай хаяж байгаа нь өвчлөл тархах өндөр эрсдэл үүсгэж байгаа гэдгийг сэрэмжлүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0