Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг дахин нэг сараар сунгах саналтай байгаа
4 жил өмнө   360
ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг дахин нэг сараар сунгах саналтай байгаа шалтгаанаа  өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбарлалаа.
 
Тэрбээр "Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед авдаг түгээмэл арга хэмжээ бол хол хорио, хөдөлгөөн хязгаарлах байдаг. Энэ жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хөл хориог үргэлжлүүлэх саналтай байна.
 
Хэдийгээр өвчний анхны голомт БНХАУ өвчнөө хяналтад авлаа гэж байгаа боловч Европын олон оронд маш өндөр дэгдэлттэй байна. Маш олон эрдэмтэн судлаачдын судалгааны материалтай танилцаж байхад хөл хориог аажмаар цуцлахгүй олон эрсдэл дагуулахыг онцолсон байна. Тухайлбал, хөл хориог нэг өдрөөр алдаж тогтооход өвчний тархалт 40 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцоолол байдаг. Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа. Тийм учраас хүүхдүүдээ, иргэдээ хамгаалахын тулд хөл хориог сунгах саналтай байгаа.
 
АНУ-д вакцин гаргаж аваад, хүн дээр турших үйл явц эхэлсэн байна. Энэ үйл явц үргэлжлээд 5-6 сарын дараа вакцинтай болох магадлалтай. Мөн зарим эрдэмтэн, судлаач ес, аравдугаар сард дахин дэгдэлт гарна гэх таамаг дэвшүүлсэн. Дахин дэгдэлт гарахаас өмнө вакцинтай болчих байх гэсэн найдлага байна" хэмээв.
 
Э.САЙХАНЗАЯА
ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг дахин нэг сараар сунгах саналтай байгаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0