Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид галын аюулгүй байдлын шалгалт хийжээ
4 жил өмнө   612
 
Онцгой байдлын байгууллагаас үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулжээ.
 
Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Архангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудын Засаг даргын захирамжаар үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн үйл ажиллагааг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон ба эдгээр аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн барилга байгууламжид хяналт шалгалтыг захирамж, тушаал, шийдвэр цуцлагдсны дараа шалгана.
 
Хяналт шалгалтад нийт 249 үзвэр үйчилгээ, сүм хийдийн барилга байгууламж хамрагдснаас гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 2,038 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 461 зөрчлийг арилгуулжээ. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, танилцуулгыг бичиж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажилласан.
 
Шалгалтаар:
  1. Дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй,
  2. Барилгын нөөц гарц болон зам гарцан дээр эд зүйл байрлуулсан
  3. Агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй. Цахилгааны утсаар монтажилсан цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид галын аюулгүй байдлын шалгалт хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0