Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Аварга малчдын шагналыг хорио цээрийн дэглэм дууссаны дараа гардуулна
5 жил өмнө   997
Хорио цээрийн хугацаа дуусмагч шагналыг ном журмынхаа дагуу малчдад гардуулна гэдгийг салбарын сайд нь мэдээллээ. 
 
Энэ жил улсын хошой аварга болон аварга малчдын тоо нэлээд өссөн. Өнгөрсөн жил 105 малчныг “Улсын аварга малчин”, 9 хүнийг “Улсын хошой аварга малчин” нийт 114 хүнд энэ шагналыг олгож байсан. Харин энэ жилийн тухайд тоо өсөж нийт 150 болоод буй. Мөн шагнал олгоход зориулан Засгийн газрын нөөц сангаас 401 сая төгрөгийг гаргаж байгаа юм.
 
Шагнал авч буй хүний тоо өссөн шалтгаан нь малын тоо толгой өссөнтэй холбоотой бөгөөд үндэсний баялаг малын тоог өсгөж байгаа малчдын хөдөлмөрийг үнэлэх нь зүйтэй гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ.
 
Тэрбээр “Монгол Улсын үндэсний баялаг мал сүргийн тоо толгой өсөж байна. Өнгөрсөн жил 70 сая мал тоолсон. Энэ тооны малыг бойжуулж, өсгөж үндэсний баялаг болгож байгаа малчдын хөдөлмөрийг төр засаг зүй ёсоор үнэлэх нь зайлшгүй. Монгол Улсад 230 мянган малчин өрх бий. Үүнтэй харьцуулахад 150 маш бага тоо. Тиймээс үндэсний баялагийг бүтээж байгаа малчдаа урамшуулах бодлогыг цаашдаа ч баримтална. Шагналыг нөөц сангаас гаргаж байгаагийн учир нь өнгөрсөн жил баталсан Засгийн газраас батлагдсан журмын дагуу тооцож үзэхэд 150-иас цөөн тооны малчдын урамшуулахаар тооцож, төсөвт суусан байсан. Энэ жил ажлаа дүгнээд, бий болсон нөхцөл байдалтай уялдаад аварга малчдын тоог нэмэгдүүлсэн. Ингээд Засгийн газрын нөөц хөрөнгөөс урамшууллыг олгохоор болсон. Энэ бүх мөнгө орон нутгуудад хүргэсэн” гэсэн юм.
 
Мөн энэ жилээс аварга малчин тодруулах бодлогыг өөрчилж байгаа бөгөөд зөвхөн малын тоо толгойг чухалчилж байсныг больж, малын тоог бэлчээрийн даацтай уялдуулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор чанаржуулж байгаад түлхүү анхаарна гэв.
Аварга малчдын шагналыг хорио цээрийн дэглэм дууссаны дараа гардуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0