Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй
5 жил өмнө   409
 
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож шинжилгээний хариунуудыг зарлалаа.
 
Тэрбээр "Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй.
 
Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.
 
Хэнтий аймагт сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан. Шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээний сорьц ирж байгаа. Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан.
 
ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол 6 хэвээрээ, сэжигтэй тохиолдол 7 байгааг шинжилгээ хийж, хянаж байна.
 
Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулна" гэсэн мэдээллийг өглөө.
Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0