Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
НМХГ: Нийтийг хамарсан бүжиг зохион байгуулсан зөрчил илрүүллээ
4 жил өмнө   214
Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу өчигдөр орой 19:30 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэр бүхий нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
 
Шалгалтын үеэр 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байсан тул тус клубийн үйл ажиллагааг зогсоосон байна.
 
Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.
 
Хяналт, шалгалт үргэлжилж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.
НМХГ: Нийтийг хамарсан бүжиг зохион байгуулсан зөрчил илрүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0