Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнс, ариун цэвэр, хичээлийн хэрэгслийн багц хүргэв
4 жил өмнө   190
Манай улсад "COVID-19"-ийн халдвараас хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, “Пиипл ин Ниид” (People in Need) ТББ хамтран зохион байгууллаа. 
 
Аянаар зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд баяжуулсан гурил, будаа, элсэн чихэр , ургамлын тос, хүүхдийн будаа зэрэг хоол хүнс, шүдний оо, сойз, гарын болон угаалгын саван зэрэг эрүүл ахуйн бүтээгдэхүүн, эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр зэрэг хичээлийн хэрэгсэл орсон багц тусламж хүргүүлэв. 
 
Аянаар мөн хөл хорионд байгаа бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийж, энд 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийг хамруулжээ. Судалгаагаар 2-5 насны хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлд байна гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс дээрх багц тусламжийг нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн зорилтот бүлэгт хандуулан үзүүлжээ. 
 
Тусламжийг “Пиипл ин Ниид”, "Namuun Children's Foundation", Breathe Mongolia ТББ, олон улсын "Дэлхийн зөн" байгууллага, нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнууд хүргэжээ. 
 
Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнс, ариун цэвэр, хичээлийн хэрэгслийн багц хүргэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0