Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг 22:00 цагт хаана
4 жил өмнө   783
Нийслэлийн Засаг дарга “Коронавируст /КОВИД -19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 тоот захирамжийг өчигдөр гаргалаа.
 
Уг захирамжийн 1.2-т ресторан, кафе, зоогийн газар болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг газруудад цагийн хязгаарлалт тогтоож 07:00-22:00 цагт ажиллуулах тухай заажээ.
 
Уг заалт нь найман нэрийн хүнсний дэлгүүрт хамаарах эсэхийг Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Хотын даргын өчигдрийн захирамжид найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг хамааруулах бөгөөд 22:00 цаг хүртэл ажиллуулахаар заасан. Өмнө нь дэлгүүрүүд 00:00 хүртэл ажиллаж байсан боловч ахуйн хүрээний архидалт, гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул Захирагчийн ажлын албанаас 22:00 цагт хаах санал гаргасан юм. Захирамжийн хүрээнд мөн гэр бүлийн хүрээнд ууланд алхахыг зөвшөөрч байгаа. Бусад хязгаарлалт тогтоосон шийдвэрүүд дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэжилнэ" хэмээн хариуллаа.
Найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг 22:00 цагт хаана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0