Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Гаалийн байгууллага өнгөрсөн сард 37.8 сая төгрөгийн үнэ бүхий алт, үнэт металлыг түр хураажээ
4 жил өмнө   361
Гаалийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сард нийт 77 зөрчил илрүүлсэн бөгөөд нийт 63 сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн талаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар мэдээллээ. 
 
Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг байжээ. Харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт гэх металл нь 37.8 сая төгрөг болсон байна. Тэрхүү металлыг шалгаад алт мөн бол бүр мөсөн улсын орлого болгож, биш бол буцааж олгох юм байна. Тухайлбал, Буянт-Ухаагийн гаалийн газраар гуравдугаар сарын 3-нд гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн алт байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж, Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
 
Гаалийн байгууллагын эхний гурван сарын үзүүлэлтийг харвал 217 зөрчил илрүүлж, 271.6  сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.
 
Б.Сайханзаяа 
Гаалийн байгууллага өнгөрсөн сард 37.8 сая төгрөгийн үнэ бүхий алт, үнэт металлыг түр хураажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0