Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.Сүхбаатарын талбайн өмнөх газрыг буцааж авах гэсэн томоохон сүлжээ ажиллаж байна
4 жил өмнө   656

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт цэцэрлэгт хүрээлэн, тохижилттой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Д.Сүхбаатарын талбайн өмнөх газрын тухайд Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн онд хувийн эзэмшилд очсон, банкны барьцаанд байсан хэд хэдэн газрын эзэмшлийг цуцалсныг иргэд сайн мэдэж байгаа. Өмнөх 1.8 га газар нь 2005 онд хувийн эзэмшилд олгогдож, 10 сая долларын барьцаанд банкинд тавигдсан байсныг өнгөрсөн оны гуравдугаар сард эрхийг нь цуцалсан.
Одоо тэр газарт шаардлага хангахуйц бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийслэл энэ тохижилтын ажлыг хийхдээ 2019 онд төсөвт тусгаж, НИТХ-аар батлуулж зураг төслийг нь боловсруулсан. Тэрнээс өчигдөр гэнэт шийдээд өнөөдөр хийж байгаа ажил биш. Өмнө нь Төв шуудан, Хөрөнгийн биржийн дундах талбай болон Улаанбаатар зочид буудлын урд талын талбай, Драмын театрын урд талын талбай зэргийг хувьчилсан байсныг бүгдийг нь цуцалж, нийслэл буцааж авсан.
Үүнд төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулах гэж буй зүйл байхгүй. Хот бүх талаар нээлттэй байгаа. Болохгүй зүйлээ нуудаггүй, болж байгаагаа дөвийлгөхгүйгээр зөв шийдэл гаргах зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй” гэв.
 
Э.Чимгээ
Д.Сүхбаатарын талбайн өмнөх газрыг буцааж авах гэсэн томоохон сүлжээ ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0