Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хандивын мөнгөөр ариутгалын зориулалттай автомашин худалдан авчээ
4 жил өмнө   532
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж иргэд, олон нийтээс аймгийн Онцгой комисст 155.6 сая төгрөг хандиваар цуглараад байна. Үүний 66 сая төгрөгөөр аймгийн Онцгой комисс дөрвөн тоннын багтаамжтай, бүх тал руугаа ариутгалын бодис цацдаг, хойноо мананцар үүсгэгчтэй “Форланд” маркийн авто машин худалдан авчээ. Үүнийг аймгийн Засаг дарга Д.Батлут Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатарт хүлээлгэн өглөө.
 
Уг машинаар хотын төвийн авто зам, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйлэхэд ашиглаж эхэллээ.  Хандивын аянд нийт 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, мөнгө болон эд материалаар дэмжлэг үзүүлсэн юм. 
 
Э.Чимгээ
Хандивын мөнгөөр ариутгалын зориулалттай автомашин худалдан авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0