Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Covid-19: Нэг сая гаруй хүн халдвар авч, ОХУ хориогоо сунгав
4 жил өмнө   313
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт дэлхийн 204 улс, Diamond Princess аяллын хөлөг онгоц, Холланд Америка компанийн MS Zaandam гатлага онгоцонд бүртгэгдэж, 1 сая 13 мянга 748 хүн өвчилж, 212 мянга 15 хүн эдгэж, 52 мянга 977 хүн хорвоог орхиод байна.
 
Коронавирусийн бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Итали, Испани Герман улс эхэнд бичигдэж байна. Өнгөрсөн шөнө АНУ-д 28969 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 243 мянга 972 болж, 5888 хүн хорвоог орхижээ.  Герман улсад өнгөрсөн шөнө 6813 хүн шинээр халдвартай болох нь тогтоогдсоноор нийт тохиолдол 84 мянга 794 болж, БНХАУ-ын урд бичигдэх болов. Тус улсад нийт 1107 хүн амиа алдаж, 22 мянга 440 хүн эдгээд байна.
 
ОХУ-д өчигдөр шинээр 771 хүн бүртгэгдэж, нийт тохиолдол 3548-д хүрч, 6 хүн хорвоог орхижээ. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах болсноо зарлав.
 
Монгол Улсад 14 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хоёр нь эдгэж, эмнэлгээс гарсан билээ.
 
БНХАУ-д анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 67 өдрийн дараа дэлхий нийт 100 мянга дахь тохиолдол бүртгэгдэж байсан бол түүнээс хойш 11 өдрийн дараа 200 мянга дахь тохиолдол бүртгэгдэж байв. 200 мянга дахь тохиолдол бүртгэгдсэнээс хойш  дөрөв хоногийн дотор 300 мянга дахь тохиолдол бүртгэгджээ. Харин 300 мянга дахь тохиолдол бүртгэгдсэнээс хойш ердөө хоёрхон хоногийн дараа 400 мянга дахь тохиолдол бүртгэгдэж, дараа нь өдөр бүр 100 мянган тохиолдол бүртгэгдэх болов.
 
Ц.ОРГИЛ
Covid-19: Нэг сая гаруй хүн халдвар авч, ОХУ хориогоо сунгав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0