Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураажээ
4 жил өмнө   1839
Энэ сарын 2-3-нд шилжих шөнө буюу өчигдөр шөнө АТГ-аас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийг цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
 
Ингээд гэрт нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна. 
 
Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Ажиллагаа явагдсан нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 
 
Б.Батсүх нь компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан буюу компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа аж. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байна. 
 
А.ЦЭЛМЭН
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сүхээ [66.181.161.110] 2 жил өмнө
    Энэ авилагч батсүх хулгайчын хамаатан гээд Пегас гэж японы хуучин сэлбэг зардаг баярсайхан гэдэг шуналын тулам 300000 р зардаг байсан CRV машин кроппыг 750000 р 7 сард зардаг байсан одоо 1500000 гэж зарж ажлын хөлс 250000 гэнээ ханадагүй цададаггүй шунал юмаа БЗД татварын алба миний карманд байгаа гээд байсан үнэн юм байна нөт ч өгдөггүй шалгаарай
  • иргэн [66.181.186.113] 4 жил өмнө
    дунд шатанд ийм нөхөд их бий