Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав
4 жил өмнө   327
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр холбогдох албаны хүмүүстэй Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
СХД-ийн 26 дугаар хороо Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эзэмшилд байдаг бөгөөд хогийн цэгийг түшиглэж “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-тай хамтран хог дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийн цогцолбор бүхий Эко паркийг байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2017 онд батлуулсан.
 
Батлагдсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 5 дугаар сард хог дахин боловсруулах 14 жижиг дунд үйлдвэр байгуулах гэрээг Улаанбаатарын Захирагчийн ажлын албатай байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс гэрээний үүргийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Ирэх долоо хоногт болох Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар бүтэн жилийн хугацаанд үүргийн биелэлтийг хангаагүй буюу 14 үйлдвэр баригдахаас газраа ашиглаагүй, үйлдвэр байгуулаагүй аж ахуйн нэгжүүдийг хэлэлцэж гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болов.
 
Б.Сайханзаяа

 

Хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0