Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.ХАЛИУНАА: ЗАГДАА АХ НАМАЙГ ГУРВАН ӨДӨР ДАРААЛЖ ХҮЧИНДСЭН
4 жил өмнө   630
Өнөөдөр "Зөв амьдрах ухаан" ТББ-д амьдардаг байсан иргэд Г.Загдаагийн талаар хэвлэлийн хурал хийлээ.
 
Д.Халиун "Би "Зөв амьдрах ухаан" ТББ-д хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Би яагаад хүүхдээ авах гээд байгаа вэ гэхээр тэнд байгаа хүмүүсийг маш ихээр доромжилж, зоддог.  Байнга оролдож, намайг хүчиндэж байсан. Эхэлж Г.Загдаа ах хүчиндээд дараа нь хоёр нийгмийн ажилтан нь хүчиндсэн. Намайг хэрвээ энэ талаар хүмүүст хэлбэл хүүхдийг чинь яаж ч чадна гэж сүрдүүлсэн. Танай хүүхэд энд байгаа шүү гэж сүрдүүлдэг. Хамгийн анх намайг эмнэлэгт хүчиндсэн, дараа нь зоорийн давхарт, тэгээд гурван хоног дараалж хүчиндэж, доошоо цус гарч байсан. Би тэр хүнээс үнэхээр айж байна. Мөн цэцэрлэгт байдаг хүүхдүүдийг Амараа эгч зоддог. Хэрэв надад болон миний хүүхдэд ямар нэг зүйл тохиолдвол үүнийг Г.Загдаа ах л хийсэн байж таарна. Хэрэв миний ярьсан зүйл худал байвал би хуулийн хариуцлагаа хүлээнэ" гэлээ.
 
 “Зөв амьдрах ухаан” ТББ-аас очиж энэ талаар тодруулахад цэцэрлэгийн эрхлэгч З.Уранбайгаль “Манайх хүүхэд хамгааллын чиглэлээр давхар үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар таван хүүхдэд асаргаа явуулж байна. Түүний нэг нь Халиунаагийн 2 ойтой охин. Анх ирэхдээ хүн амьтанд ойртохгүй, булан тохиод нуугддаг байсан. Мөн бөөстөж, турж эцэж ирсэн. Тэгээд манайх цэцэрлэгтэй авч нэг ёсондоо нийгэмшүүлж байгаа. Одоо хүний үг ойлгох, шээж баахаа хэлдэг болсон. Одоогоор ээжийгээ санах, уйлах, унтахгүй байх гэх мэт зүйл ажиглагдаагүй. Ээжтэйгээ хамт байхаас илүүтэй манайд сайн байгаа” гэв.
 
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа “Худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэсэн. Халиунаа худал юмыг л 1000 дахин ярьж байна. Шүүхийн шийдвэрүүд байгаа. Гарсан шийдвэр  дээр энэ хүчингийн хэрэг яригдахгүй байгаа.
 
Халиунаагийн хүүхдийг өгөхгүй байх шалтгаан байхгүй. Хүмүүс хүүхдээ ямарваа нэгэн хүчирхийлэлд өртөхөөргүй болгоод аваад явчих юм бол бид нар хүүхдийг өгч байгаа. Маш олон хүүхдийг гэр бүлтэй нь нэгтгэсэн. Манай дүүргийн 5, 24-р хорооны хамтарсан хурал хийгээд шийдвэр гаргасан. Халиунааг тодорхой ажилд оруулж, орлоготой, орон байртай болж байж хүүхдийн өгч явуулна гэсэн. Гэвч одоогоор аль аль нь шийдэгдээгүй байна.
 
Юу боллоо гэж охин шигээ хүүхдийг хүчиндэх билээ. Хүн итгэмээр юм ярьмаар байна. Манайхаас оргож гардаг, ер нь ийш тийшээ явуулдаггүй гэсэн. Харин ч манай залуучууд гадуур гарч ажил төрөл хийж, амьдрал ахуйгаа сайжруулдаг шүү дээ” хэмээв.
 
 
 
Б.Сайханчимэг
Д.ХАЛИУНАА: ЗАГДАА АХ НАМАЙГ ГУРВАН ӨДӨР ДАРААЛЖ ХҮЧИНДСЭН
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0