Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Манжуур хотод Оросоос коронавирусийн 34 халдвар тээгч иржээ
5 жил өмнө   596
Орос-Хятадын хилийн Манжуур хотод өчигдөр буюу Ням гарагт Covid-19 өвчтэй 34 хүн хил нэвтэрч ирсэн тухай орон нутгийн захиргаа мэдээлжээ. Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт оршдог Манжуур хот нь Орос, Хятадын хуурай газрын хамгийн том боомт юм. Өвөр Монголд өчигдрийн байдлаар нийт 114 халдварын тохиолдол хилээр зөөвөрлөгдөж ирсний 70 нь Манжуур хотод бүртгэгдсэн байна. Гадаадаас зөөвөрлөгдөж ирэх халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Манжуур хотын эмнэлгийн зохион байгуулалтыг өөрчилж, Хөлөнбуйр аймгийн бусад хэсгээс нийт 115 эмч, сувилагчийг тус хот руу илгээжээ.   Эх сурвалж: Xinhua News  
Манжуур хотод Оросоос коронавирусийн 34 халдвар тээгч иржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0