Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гудамж, талбайд нус, цэрээ хаясан иргэнийг Олон нийтийн цагдаа шууд торгох эрхтэй
5 жил өмнө   376

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийв.

Энэ үеэр дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хороодын хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх талаар болон онц шаардлага гарахгүй бол автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаараар хязгаарлахгүй гэдгээ дахин илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр "Бид Налайх дүүргийн хяналтын цэгийг цааш нүүлгэсэн. Учир нь Налайхын оршин суугчид үргэлж хот руу зорчдог. Тиймээс нийслэлийнхээ нутаг дэвсгэрийг дундуур нь зааглах шаардлагагүй гэж үзсэн. Хяналтын постыг Налайх дүүргийн захад гаргасан ч хяналт тавих ажил хэвийн явагдаж байгаа.
 
Түүнчлэн иргэд гудамж, талбайд нус, цэрээ хаясан тохиолдолд Олон нийтийн цагдаа шууд торгодог эрхтэй болж байгаа. Хэрвээ иргэд тийм үйлдэл гаргаж, торгуулах хэмжээний нөхцөл байдал үүсгэсэн бол хэн нэгэнд гомдоллох  шаардлагагүй. Гомдоллоо ч нэмэргүй гэдгийг хэлье.
 
Одоогоор хороодын 1,700 гаруй хэсгийн ахлагч онлайнаар олон нийтийн цагдаагийн сургалтад онлайнаар хамрагдаж байна. Тэд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн энэ хүмүүс албан ёсоор ажилдаа орно” хэмээн онцлов.
 
Б.Сайханчимэг
Гудамж, талбайд нус, цэрээ хаясан иргэнийг Олон нийтийн цагдаа шууд торгох эрхтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • би торгуулая [202.9.40.122] 5 жил өмнө
    торгосон мөнгөний 50% ийг урамшуулалд өгвөл хот сайхан цэвэршинэ.
  • тамхины иш шүлс хаягч [202.9.40.122] 5 жил өмнө
    хог хаяад маскгүй явж байхад хэнч тоохгүй байгаа нь сайхан.
  • Зочин [202.9.40.122] 5 жил өмнө
    торгох эрхийг нийгмийн идэвхитэй өндөр настнуудад өгөөч. хэсгийн дарга .цагдаа нар чинь харагдадгүй юм