Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно
5 жил өмнө   741
Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. 
 
Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгох аж.  
 
Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгах юм байна. 
 
Б.Сайханчимэг
Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0