Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
2020 онд бүрэн шинэчлэгдэх замууд болон нүхэн гарцууд
4 жил өмнө   373
Улаанбаатар хотод сүүлийн хоёр ажил усархаг бороо их орсны улмаас өндөр насжилттай замуудад торон буюу нүхэн хагарал үүсэж, ихээхэн эвдэрсэн тул бүхэлд шинэчлэх болсон хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
 
Тэрбээр "Зам эвдрэх хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал, 
 
Борооны ус зайлуулах шугам сүлжээ дутмаг байдаг. Сүүлийн жилүүдэд шинээр баригдаж буй замууд ус зайлуулах шийдэлтэйгээ иж бүрэн хийгдэж байгаа. Харин хуучин баригдсан замууд нь ус зайлуулах шугамгүй эсвэл шугам хоолой нь хүрдэггүй, даац хэтэрдэг гэх мэт олон асуудал байдаг. Тиймээс эдгээр асуудлыг төсөвтөө нийцүүлэн засварласаар байгаа. 
Барилга их баригдаж байгаагаас нэг дугуйн дээр ирэх жин даацыг хэтрүүлэн, барилгын материалыг хулгайгаар тээвэрлэж байгаагаас зам ихээхэн эвдэрдэг" гэлээ.
Зарим эвдрэл, хагаралд нөхөөс хийдэг ч технологийн хувьд ийм боломжгүй зам олон байгаа тул дараах замуудыг бүхэлд нь шинэчлэхээр болжээ. 
 
2020 онд бүрэн шинэчлэгдэх замууд болон нүхэн гарцууд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0