Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ахмад дайчин Я.Өсөхөд Ялалтын 75 жилийн ойн медаль гардуулав
5 жил өмнө   373
1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Я.Өсөх гуайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын медалийг гардууллаа. Медалийг Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мергень Владимирович гардуулж өгсөн юм.
 
1942 онд цэргийн албанд татагдаж байсан Я.Өсөх гуай өдгөө 96 насыг зооглож, Дорнод аймгийн төвд энх тунх аж төрж байна. Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байсан түүхтэй. Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдаас улсын хэмжээнд өдгөө 42 хүн амьд сэрүүн бий.  
 
Б.Сайханзаяа
Ахмад дайчин Я.Өсөхөд Ялалтын 75 жилийн ойн медаль гардуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0