Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дархан захын өмнөх нүхэн гарцын ажил 95 хувьтай байна
4 жил өмнө   151
Дархан сумын хамгийн их хөдөлгөөний урсгалтай хэсэг болох Дархан захын өмнөх авто замын ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нүхэн гарц барих ажлыг өнгөрсөн оны найм дугаар сард эхлүүлсэн. Анх нэг сарын хугацаанд хийж дуусгахаар ажил эхлүүлсэн ч өнөөдрийн байдлаар бүрэн дуусаагүй 95 орчим хувьтай байгаа талаар гүйцэтгэгч “Туулын гүүр далай” ХХК-ийн төлөөлөл мэдэгдлээ. 
 
Нүхэн гарц барих ажил удааширсан шалтгаан нь зураг төсөл хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, инженерийн шугам сүлжээг зөөж засварласан зэргээс шалтгаалан 11 дүгээр сар хүртэл ажиллажээ. Инженерийн шугамын тухайд Дархан хотыг анх байгуулах, А зэрэглэлийн улсын чанартай автозам барихдаа борооны ус зайлуулах магестрал суваг гарч ирсэн аж. Уг суваг нь зураг төсөвт тусгагдаагүйн улмаас түүнийг нүхэн гарц тойруулж хийх шаардлага тулгарчээ. Сувгийг тасалж, нүхэн гарцаа тойруулж хийхийн тулд нэг сар гаруйн хугацааг зарцуулсан нь хугацаандаа хүлээлгэж өгөх боломжгүй болсон талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдэгдсэн
 
Улирлын чанартай хийдэг зам, барилгын ажил түр зогсож энэ онтой золгосон аж. Одоо засал чимэглэлийн ажлууд үлдсэн бөгөөд 5 дугаар сарын нэгнээс ажлаа эхэлж 20-25-ны хооронд хүлээлгэн өгнө гэв. Уг нүхэн гарцыг барьж, байгуулснаар автозамын осол аваар буурах, явган хүний урсгалын чиглэлийг өөрчлөх, төвлөрлийг сааруулах ажээ. 
 
 
Дархан захын өмнөх нүхэн гарцын ажил 95 хувьтай байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0