Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт дадлага сургуулилалт эхэллээ
5 жил өмнө   380

Ковид-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт дадлага сургуулилалт өнөөдөр эхэлж байна. Уг сургуулилалт нь 3 хоног үргэлжлэх юм.

“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль нь гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
 
Дадлага сургуулийн эхний өдөр буюу өнөөдөр Улс болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хийх юм.  Харин маргааш  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 08:00-18:00 цагт хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хаана. Энэ хугацаанд иргэд гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээх юм. Хэрэв хөл хорио тогтоосон хугацаанд гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150,000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгоно. 

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт дадлага сургуулилалт эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0