Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Энхтайваны гүүрээс Баянхошууны "Хөтөл", Гүнтийн даваа хүртэл хөл хорио тогтооно
5 жил өмнө   467
 "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй дадлага сургуулиар маргааш нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08.00-18.00 цаг хүртэл бүрэн хөл хорио тогтооно. 
 
Тодруулбал, тус дүүргийн нутагт дэвсгэр, нийслэлийн төвд Энхтайваны гүүрээс "Цэцэг" төв, СУИС-ийн уулзвар хүртэл, баруун чиглэлд хуучин Хүнсний I дэлгүүр, Гэсэр сүм-Тасганы овооны уулзвар, түүнээс дээш Баянхошууны "Хөтөл" хүртэл хөдөлгөөнийг хориглоно. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хойд чиглэлд Хайлаастын уулзвар, 7 буудал, Дамбадаржаа, Японы цэргийн оршуулгын цогцолбор, Сэлбэ, зуслангийн чиглэлд Жигжидийн гүүр, Гүнтийн даваа хүртэл хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн хөл хөдөлгөөн зогсох юм. Энэ үеэр тус дүүрэгт:
 
  • Нийслэлийн төвд "Цэцэг" төв
  • СУИС-ийн уулзвар, 
  • Тасганы овоо, Гэсэр сүм, 
  • Баянхошууны "Хөтөл"-ийн давдаг, 
  • хойд чиглэлд Хайлаастын уулзвар, 
  • 7 буудал, 
  • Япон цэргийн оршуулгын цогцолборын уулзвар, 
  • зуслангийн чиглэлд Жигжидийн гүүр, 
  • Гүнтийн давааны пост гэсэн 9 газар хөл хориог хянах цэг ажиллаж орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. 
Энхтайваны гүүрээс Баянхошууны "Хөтөл", Гүнтийн даваа хүртэл хөл хорио тогтооно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0