Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хилийн чанадад буй иргэдэд зориулсан мобайл аппликэйшн нэвтрүүлж эхэллээ
5 жил өмнө   407
ЭМЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-ийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утас ажиллуулж буй.  Энэ удаад гадаадад байгаа иргэддээ зориулан "Shuurkhai 119" мобайл аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ.
 
Энэхүү аппликэйшнийг харилцаа холбооны салбарын "КоллПро" компани нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлэн хүргэж байна.
 
Дэлхийн хаанаас ч 24 цагийн туршид 119 утсанд үнэ төлбөргүй холбогдох боломжтой юм. Мөн нууцлалын өндөр зэрэглэлтэй тул гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломж нээгдэж байна.
 
 
Хилийн чанадад буй иргэдэд зориулсан мобайл аппликэйшн нэвтрүүлж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0