Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Түүхийн ухааны доктор Э.Лувсанбалданд Ялалтын 75 жилийн ойн медаль гардууллаа
5 жил өмнө   437
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Эрэнцэнгийн Лувсанбалданг “1941-1945 оны Аугаа Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн медалиар" шагналаа.
 
Медалийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов цэргийн атташе П.Г.Анисовагийн хамт гардуулан өгчээ. Өдгөө 96 настай Э.Лувсанбалдан нь Аугаа Эх орны дайны I, II зэргийн одонгоор шагнуулсан цорын ганц монгол хүн юм. Ташрамд дурдахад, чекист, тактикийн тагнуулч түүний байгуулсан гавьяа зүтгэлийн талаар Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, Монгол Улсын баатар, армийн генерал И.А.Плиев “Квантуны армийн сүйрэл” номдоо дурссан байдаг.
 
Б.Сайханзаяа
Түүхийн ухааны доктор Э.Лувсанбалданд Ялалтын 75 жилийн ойн медаль гардууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0