Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сарын 10-нд нээгдэнэ
5 жил өмнө   427

Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барихаар болсон билээ.

Эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ. 
 
Авто замаас зайтай, тасралтгүй үргэлжлэх, аюулгүй, стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд иргэдийн зүгээс маш олон удаа гаргаж байсан учир дараах маршрутыг гаргажээ.
  • Таван шар – Саппоро
  • Саппоро – Баянбүрд
  • МУБИС – Зүүн 4 зам
  • Зүүн 4 зам – Офицеруудын ордон
  • Яармагийн гүүр – Маршалын гүүр - Зайсангийн гүүр – Скай Ресорт - Баянзүрхийн товчоо - Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам барина гэлээ.
Төв зам дагуу, автомашины замаас ангид, стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа гэдгийг дурдлаа. Жишээ нь, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ гэлээ.
 
Б.Сайханзаяа
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сарын 10-нд нээгдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0