Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Маргааш Турк улс руу нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна
4 жил өмнө   360

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ хэрхэн татан авах талаар мэдээлж байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ""Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. 
 
Маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна. Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татах авах төлөвлөгөөг боловсруулж, эхний ээлжид Улаан-Үд хотоос 202 иргэнийг 14-нд, Эрхүүгээс 200 орчим иргэнийг 15-нд татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх ёстой. 
Цаашид ОХУ-ын бусад хот, нутаг дэвсгэрээс иргэдээ татах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна.
 
Түүнчлэн Энэтхэг улс руу тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна. 
 Одоогийн байдлаар Энэтхэг улс дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулж байгаа" гэв. 

Маргааш Турк улс руу нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0