Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Залуучууд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж чадсангүй
4 жил өмнө   348

Монгол хүн бүрт  Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө Монголын залуучууд эдэлж чадахгүй байгаагийн том жишээ өнөөдөр тохиолоо. 

Өмнө нь сошиал орчинд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн хэмээн хуулийн байгууллагад дуудагддаг байсан бол өнөөдөр өөрсдийн үзэл бодол, үг хэлэх эрхээ эдэлж, жагсаал зохион байгуулсан залуучуудыг хуулийн байгууллага албадан баривчилж, тэдний эрхэнд халдсан үйлдэл гаргав. Бид ардчилсан нийгэмд шилжиж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх маш том эрх чөлөөг өнөөдрийг хүртэл эдэлж ирсэн болохоос хуулийн байгууллагаар айлган сүрдүүлж, Үндсэн хуульд заасан хамгийн том эрх чөлөөнд халдаж буй энэ үйлдэлтэй олон залуучууд санал нийлэхгүй гэдгээ сошиал орчинд ч илэрхийлээд байна.

Төлбөртэй мэдээ

Залуучууд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж чадсангүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0