Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Манай улс ноос ноолуурын жишиг улс болно
5 жил өмнө   353
Монгол Улсын тогтвортой ноос ноолуурын чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд нийлүүлдэг, өгөөжийг эрх тэгш хуваарилдаг жишиг улс болгох хүрээнд  Монголын тогтвортой текстилийн эвсэл байгуулжээ.
Тус эвслийг Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба Эко-тэмдэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Тогтвортой ноолуурын холбоо, ШХА-ийн Ногоон Алт төсөл хамтран байгуулсан байна. 
 
Монголын тогтвортой текстилийн эвсэл нь гишүүд хоорондын харилцан ойлголцол, хамтран ажиллах боломжийг бэхжүүлж, ноос ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг нэвтрүүлэхийг гол зорилгоо болгожээ. Түүнчлэн эвслийн гишүүдийн тогтвортой үйлдвэрлэлийн сайн туршлагуудыг салбарын гол оролцогч талуудад сурталчлан таниулж, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх эерэг үр дагавруудыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллах аж.
 
Б.Сайханзаяа
Манай улс ноос ноолуурын жишиг улс болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0