Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Г.Батзаяа эдгэрч эмнэлгээс гарлаа
4 жил өмнө   481

Гандөшийн Батзаяа нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Тэгвэл 28-хан настай залуу бүрэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа сайхан мэдээг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

Г.Батзаяа "Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок" гэж Batzaya zaya хуудсандаа бичсэн байна.
 
Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн. Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм. Монголчуудын "амьдруулсан" мөрөөдөл дүүрэн залуу ийнхүү эдгэрч ихийг хийж бүтээх хүслээр жигүүрлэн байна. 
 
Г.Батзаяагийн ээж "Хүү маань өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Ингээд 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эмээ уугаад л байх нь. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгийн зон олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд Дорноговь аймгийн удирдлагууд, хүүгийн ажлын хамт олон, найз нөхдөд, миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа. Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү.Та бүхний тус дэмээр хүү маань бослоо, баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
 
 

 

 
 
Г.Батзаяа эдгэрч эмнэлгээс гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0