Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто зам шинэчлэх ажил 45 хувьтай байна
4 жил өмнө   350
Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” үргэлжилж байна.
 
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг энэхүү ажлыг өнгөрсөн  сарын 15-наас хийж буй юм.
 
Авто зам шинэчлэх хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальт бетон хучилтыг авч дуусган тэмдэг тэмдэглэгээг хийж байна. Авто замын ажил бүрэн дууссаны дараа Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлэх юм. Тухайн авто замыг 1988-1989 онд барьсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгээгүй аж.
 
Авто замыг шинэчилснээр 3.75 метр өргөн зургаан эгнээ, хоёр талаар нь явган хүниий зам шинээр барина.
 
Б.Сайханзаяа
Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто зам шинэчлэх ажил 45 хувьтай байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0