Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно
4 жил өмнө   536
Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг 2020 оны 7 дугаар сарын 11, 12-нд нийслэлд болон бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулна.
 
Дэлхийн дахиныг түгшээсэн коронавирусний халдварын улмаас олон улсын болон улс үндэстний спортын наадам, тэмцээн, уралдаан, урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа хумигдаж, иргэдийг нэг дор олноор байлгахаас аль болох зайлсхийж байгаа.
 
Иймээс ч Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмаа улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ.
 
Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааг онлайнаар үзүүлснээр коронавирусний халдварын энэ хүнд үед медиа контентууд нь түүх болж үлдэх боломж бүрдэх юм байна. Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гаргахгүй бөгөөд онлайн хэлбэрээр радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэхээр зохион байгуулна.
 
Энэ жилийн үндэсний Их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний баяр наадмыг Зохион байгуулах хороо ирэх 7 хоногт хуралдаж албан ёсоор зарлах юм байна.
 
Бөхийн барилдааныг цахимаар наадамчин олон түмэндээ хүргэх болсонтой холбогдуулж Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлжээ.
Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0