Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Өнөөдөр 258 иргэн эх орондоо ирнэ
4 жил өмнө   439
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.07.08/ 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
 
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард найман удаагийн тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гарсан. Тодруулбал,
  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэгээр 320 иргэн эх орондоо ирсэн
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирсэн
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн тус тус эх орондоо ирсэн байна.
  • 7 дугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258  иргэн тус тус эх орондоо ирнэ.
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татна.
  • 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
  • 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.
 
Өнөөдөр 258 иргэн эх орондоо ирнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0