Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ
5 жил өмнө   576
Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас олны анхаарал татсан хэргүүд, УИХ-ын сонгууль, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд гарсан хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийж байна.
 
Энэ оны эхний зургаан сарын байдлаар 124500 гомдол мэдээлэл хүлээн авснаас 17616 хэрэгт хяналтын ажиллагаа явуулжээ. Хэрэг зөрчил өмнөх оныхоос 0.4 хувиар өссөн байна. Гарсан хэрэг зөрчлийн 35.6 хувийг гэр бүлийн хүчирхийлэл, 7.9 хувийг хулгайлах, 7 хувийг хүний биед халдах, танхайрах гэмт хэрэг 6.5 хувийг эзэлсэн байна.
 
УИХ-ын сонгууль болж, өндөрлөсөн. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн 134 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээжээ. Эдгээр хэргийн 32.1 хувь нь нэр дэвшигчийн алдар хүндэд халдсан хуурамч мэдээлэл тараасан гэх хэрэг эзэлжээ.
Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0