Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ё.Баатарбилэг: Шадар сайд, Гадаад харилцааны сайд нар гадаадад байгаа оюутнуудын асуудалд онцгойлон анхаараарай
4 жил өмнө   479
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шинээр томилогдож буй Шадар сайд, Улсын онцгой комисс, Гадаад харилцааны сайд нарыг гадаадад байгаа оюутнуудын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Ерөнхий сайд танхимынхаа 16 сайдыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан. Томилогдож буй сайд нараас гишүүд асуулт асууж, үг хэлэх үед БСШУС-ын сайд асан Ё.Баатарбилэг дараах хүсэлтийг тавьсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Гадаадад байгаа оюутнуудын асуудал хүндэрч байна. Визийг нь цуцлах асуудал яригдаж эхэлсэн байна. Ганц АНУ биш олон улсад нөхцөл байдал хэцүүдэж байна. Шадар сайд, УОК, Гадаад харилцааны сайд нар энэ асуудалд анхаарал хандуулж, гудамжинд гарах гээд байгаа оюутнуудын асуудалд онцгойлон анхаараасай гэж хүсэж байна. Гадаадад байгаа монголчуудаа хамгаалах, улс юм бол улсын дайтай дуу хоолойгоо олон улсад хүргэх тал дээр анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Франц иргэний талаар мэдээлэл гарахад Элчин сайдын яам иргэнээ хамгаална гээд ирж байсан шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бид дуугарч, онцгой анхаараасай” гэсэн юм.
Ё.Баатарбилэг: Шадар сайд, Гадаад харилцааны сайд нар гадаадад байгаа оюутнуудын асуудалд онцгойлон анхаараарай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0