Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ерөнхий боловсролын 28 дахь сургууль ирэх онд ашиглалтад орно
4 жил өмнө   267
Дорнод аймгийн төвд ирэх жил ерөнхий боловсролын 28 дахь сургуулийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн, гүйцэтгэгчээр шалгарсан “Шимт газар” ХХК барилгын ажлаа эхлүүлээд байна. 
 
Энэхүү сургууль нь 640 хүүхдийн багтаамжтай, гурван давхар 8400 м.кв, спорт заал, урлаг заал, хоолны газар, таван кабинет, 13 анги, эмч сэтгэлзүйчийн өрөө, багш нарын өрөө, хувцас солих өрөө зэрэг иж бүрэн орчин үеийн шийдлээр баригдах аж.
Ийнхүү аймгийн төвийн баруун захад бүтээн байгуулалтууд өрнөж эхэллээ. Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3дугаар багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажил бүрэн хийгдсэнээр хотын ойрын төлөвлөлтөд соёл, нийгмийн хэрэгцээг бүрэн шийдсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон цогц хотхон, хороолол бий болох юм. 
 
Эх сурвалж:Montsame agency
Ерөнхий боловсролын 28 дахь сургууль ирэх онд ашиглалтад орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0