Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургууль 8-р сард ашиглалтанд орно
4 жил өмнө   1225
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн VII хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн II хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгажээ.
 
Тэрээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгах үеэр гүйцэтгэгч болон хяналт тавьж буй газрууд барилгын стандарт, нормыг хангаж ажиллахыг сануулж байлаа. Мөн тэрбээр “Улаанбаатар хотод энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээн аваад байна. Нийслэл хотод дөрвөн сургуулийг шинээр барих, өргөтгөх ажлуудыг эхлүүлсэн. Үүний нэг болох 149 дүгээр сургууль нь олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан, тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч боловсрох боломжтой анги танхим, орц, гарцыг хийж өгснөөрөө онцлог юм” хэмээжээ.
 
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг барьж буй юм.
 
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг барьж буй юм. Барилгын ажлыг 2018 оны наймдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 16-нд барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.     
 
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл нь 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. “Хангайн хятруу” ХХК 2019 оны зургаадугаар сараас эхлэн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар барилгын ажлыг 100 хувь дуусгасан бөгөөд энэ сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ийнхүү уг цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны цэцэрлэгийн хүртээмж сайжрах аж.
 
Эх сурвалж: НЗДТГ
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургууль 8-р сард ашиглалтанд орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0