Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал завсарлалаа
5 жил өмнө   415
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.10 цагт ирцээ бүртгэн эхэлсэн ч 15 минутын дараа түр завсарлажээ. 
 
Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.
 
Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу долдугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон байдаг.
 
Ц.ОРГИЛ
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0