Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Анхны тусламжийн цэгийг Өмнөговьд аймагт байгууллаа
5 жил өмнө   386
Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүн зам, тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 70 орчим хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн олон улсын судалгаа байдаг.
 
Иймд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд Төв  аймгийн ногоон Довын даваа, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Хулд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумд дахь замын хажуугийн үйлчилгээний газрууд болон Төв, Дундговь, Өмнөговь аймгийн авто замд  байрлах цагдаагийн хяналтын 5 цэгийг  түшиглэн  “Анхны тусламж”-ийн цэг байгуулжээ.
 
Ингэснээр олон нийтэд анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг тэнд ажиллаж буй цагдаагийн албан хаагч, Авто зам засвар арчлалтын компанийн, Төлбөр хураах цэгийн албан хаагч, ажилчид, иргэд зэрэг нийт 198 хүнд зааж мөн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн үед үзүүлэх анхан шатны тусламжийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлага өгсөн байна.
 
Эх сурвалж:Зам, тээврийн хөгжлийн яам
Анхны тусламжийн цэгийг Өмнөговьд аймагт байгууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0