Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
С.Баяр нарт холбогдох шүүх хурал маргааш болно
4 жил өмнө   279
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурлыг маргааш нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
 
Оюутолгой төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хамтаар долдугаар сарын 6-наас эхлэн шүүж эхэлсэн ч С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав,  Ч.Даваанямын өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлыг тусад нь хийхээр болсон юм. Тиймээс шүүх хурлын товыг ийнхүү гаргажээ. 
 
Сануулахад, анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
С.Баяр нарт холбогдох шүүх хурал маргааш болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0