Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
5 жил өмнө   471
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд дахин зарлаж байна.
 
Цахим дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны вэб хуудсаар  зохион байгуулагдана. Энэ удаагийн дуудлага худалдаанд хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглах газрууд зонхилж байна.
 
Дуудлага худалдаанд оролцогч: Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн зэрэг оролцох боломжтой бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12,500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчингийн мөнгийг Нийслэлийн Төрийн сангийн 100200051049 тоот дансанд тус бүрд нь тушааж оролцоно.
 
Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 09:00-15:00 минут хүртэл энгийн горимоор авч, 15 цаг 00 минутаас эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжинэ.
 
Энэ хугацаанд үнийн санал ирээгүй тохиолдолд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдан, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.
 
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 08 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна. Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим хуудсанд хандан үзнэ үү.
 
Эх сурвалж: ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0