Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хөдөлмөр эрхлэх иргэдийг бүртгэж эхэллээ
5 жил өмнө   404
“Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-нд хамрагдах иргэдийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбар дахь "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-д өнөөдөр бүртгэж эхэллээ. 
 
Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, хөдөлмөр эрхлэлтийн бусад мэргэжлийн байгууллага болон ажил олгогчид хамтран зохион байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  1. Хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх,
  2. Хувь хүний хөгжил, ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох /цахим болон цаасан суурьт тест/,
  3. Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх /бүлгийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл/
  4. Ажилд зуучилна. 
“Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-нд хамрагдах иргэдийг ирэх сарын 24 хүртэл бүртгэх аж.
 
Ц.Оргил
Хөдөлмөр эрхлэх иргэдийг бүртгэж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0