Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг давж заалдах шүүхээс анхан шатны шүүхэд буцаажээ
4 жил өмнө   380
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Хөгжлийн банкны дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийг анхны шатны шүүхэд буцаах шийдвэр гаргажээ.
 
Ингэснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр  болж байна.
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
 
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлджээ.
 
Эх сурвалж: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг давж заалдах шүүхээс анхан шатны шүүхэд буцаажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0