Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Чех рүү тусгай үүргийн нислэг үйлдэхээр хэлэлцэж байна
4 жил өмнө   574
УОК-ын Шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов.  Энэ үеэр Бүгд Найрамдах Чех улс руу тусгай нислэг үйлдэхээр хэлэлцээ хийж байгааг мэдээлэв. Тус улсад манай улсын оюутнууд суралцахын зэрэгцээ оёдлын үйлдвэр гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүд олноороо ажилладаг.
 
Дэлхийн олон оронд суугаа монголчуудын нутаг буцах өргөдөл улам нэмэгдсээр байгаа бөгөөд анх 3000 орчим байсан өргөдөл 10 мянгад хүрээд байна. Хэдийгээр манай улс Чех рүү шууд нислэг үйлдэж байгаагүй ч цар тахлын нөхцөл байдлыг харгалзан тус улс дахь иргэдээ татан авах хүсэлтээ Прагад уламжилжээ.
 
Ташрамд хэлэхэд КОВИД 19-ийн улмаас МИАТ Австралийн хоёр ч хот руу анх удаа шууд нислэг үйлдэн, цаашид тус улс руу нисэх боломж байгааг баталсан юм.      
 
 
Чех рүү тусгай үүргийн нислэг үйлдэхээр хэлэлцэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0