Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Таван толгой түлш" ХХК-ийн I,II,III дугаар үйлдвэрт нийт 110 тн түлш үйлдвэрлээд байна
4 жил өмнө   488
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал, Нийслэлийн Засаг даргын албан үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нарын үүрэг болгосноор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид хуваарийн дагуу "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрүүдийн нөхцөл байдал, түлш үйлдвэрлэл, нөөцлөлтийн байдалд хяналт тавин ажиллаж байгаа билээ.
 
-2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн байлаар "Таван толгой түлш" ХХК-ийн I,II,III дугаар үйлдвэрт нийт 110 тн түлш үйлдвэрлээд байна.
-IV дүгээр үйлдвэр урсгал засвартай тул ажиллаагүй байдалтай, 15.30 цагийн байдлаар II, III дугаар үйлдвэрт шугамын гэмтэл гарч зоссон, засварын ажлыг хийж байна.
-"Таван толгой түлш" ХХК-ний үйлдвэрийн талбайд 952.6 тн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа бөгөөд агуулахуудад тээвэрлэлт хэвийн хийгдэж байна.
 
Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар
 
"Таван толгой түлш" ХХК-ийн I,II,III дугаар үйлдвэрт нийт 110 тн түлш үйлдвэрлээд байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0