Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
2015 оноос хойш төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэхгүй
4 жил өмнө   239
2020-2021 оны хичээлийг жилийн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн талаар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос сургууль цэцэрлэгийн ажиллагаа бүрэн зогсоох шийдвэр гарч, тавдугаар сарыг хүртэл теле хичээл заасан. 2020-2021 оны хичээлийн жилийг танхимаар явуулах шийдвэр гарч, БШУЯ-аас холбогдох зохицуулалт хийсэн. Есдүгээр сарын 01-нээс хичээл эхлүүлэхэд халдвар хамгааллын дэглэмийг барьж хичээллэнэ. Энэ жил хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн.
 
 Мэдээллийн үеэр “Нийслэлийн боловсролын газраас санаачлан төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн элсэлтийг сүүлийн жилүүдэд цахим хэлбэрээр  зохион байгуулж байгаа. Аливаа төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь иргэдэд нээлттэй, ил тод, шилэн, хүнд сурталгүйгээр хүргэх ач холбогдолтой. Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлхээс өмнө эцэг, эхчүүд оочер дугаар үүсгэдэг байсан. Бүртгэл цахимжсанаар энэ бүх асуудал бүрэн цэгцэрсэн. 
 
Нийслэлийн төрийн өмчийн бүх ерөнхиий боловсролын сургуулиуд дээр цахим элсэлтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Цахимаар зохион байгуулахдаа цахимаас гадна иргэд өөрсийн биеэр очиж бүртгүүлэх уламжлалт хэлбэрээр давхар явагдана. Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл өнөөдрөөс буюу наймдугаар сарын 03-наас 28-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
 
Бүртгэлийн талаар нэмэлт тодруулгыг 7577-8080 утсаарт авч болно. Хүүхдээ бүртгүүлэхдээ parent.edu.mn эсвэл мобайл аппликейшн ашиглан системд нэвтэрнэ. Наймдугаар сарын 15 гэхэд цэцэрлэгүүд хяналтын тоог тогтооно” гэлээ. 
 
-Нэгдүгээр ангид ямар хүүхдийг бүртгэх вэ?
 
-Нийслэлд оршин суух хаягтай, нийслэлийн есөн дүүргийн сургуулиудын хамран сургах тойрогт багтсан хүүхдийг бүртгүүлнэ. Ингэхдээ 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс мөн оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд буюу зургаан настай хүүхдийг цахимаар бүртгэх боломжтой. Өмнө нь ЕБС-д суралцаж амжаагүй 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг бүртгүүлэх боломжтой. Орон нутгийн хаягтай хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй. Гадаадын иргэн харьяатын хүүхэд элсэх хүсэлтийг тухайн сургууль дээр очиж гаргана. Нэг хүүхэд нэг л сургуулд  бүртгүүлэх боломжтой.
 
-Ямар тохиолдолд бүртгэл цуцлагдах вэ?
 
-Дүүргүүдийн сургуулиудын хамран сургах тойрогт орох эсэхийг сургуулийн салбар комиссийн хурал шийднэ. Шаардлагатай тохиолдолд бүртгэлийг цуцална. Яагаад бүртгэл цуцлагдсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг системээр хариу өгнө.
 
Ц.Оргил
2015 оноос хойш төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0