Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас түр зогсооно
4 жил өмнө   445
Орон нутгийн сонгууль энэ оны 10 дугаар сарын 15-нд болохоор товлогдсон. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн түр хугацаанд зогсоох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдээллээ. 
 
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 30-нд баталсан Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зохицуулсан. Тухайлбал, энд иргэн нэг засаг захиргааны нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр заасан. 
 
Дээрх зохицуулалтын дагуу улсын бүртгэлийн байгууллага орон нутгийн сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсооно. Энэ дагуу 8 дугаар сарын 16-нд шилжилт хөдөлгөөний бүртгэл зогсох юм. Харин 10 дугаар сарын 16-наас хэвийн явагдана. Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэх бол ажлын 5 хоногт багтаан бичиг баримтаа бүрдүүлж, шилжин очих газартаа өөрийн биеэр очих шаардлагатайг албаныхан санууллаа.
 
Энэ жил болсон УИХ-ын сонгуулийн өмнө, хоёрдугаар сарын 1-нд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож, сонгууль болсны маргаашаас буюу 6 дугаар сарын 25-наас шилжилт хөдөлгөөнийг хэвийн явуулж эхэлсэн юм. 
 
Ц.Оргил
 
Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас түр зогсооно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0